Малайзад учир битүүлгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгт холбогдуулан засгийн газраас ажлын хэсэг байгуулахаар болжээ
Малайзад учир битүүлгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгт холбогдуулан засгийн газраас ажлын хэсэг байгуулахаар болжээ. Тухайлбал одоогоос 20 жилийн өмнө буюу 2006 оны аравдугаар сард Малайзад бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу өнөөдөр /2026.03.06/ Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзсан юм.
Тэгвэл С.Шаарийбуу Ерөнхий сайдтай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд тайлбар өгчээ.
Тэрбээр "Би Монголын төрдөө анх удаа хандаж байна. Сайхан хүлээж авлаа. Гол нь асуудлыг маш шуурхай шийдэж өглөө. Өнгөрсөн 20 жил Малайзын Засгийн газар миний эсрэг өргөдөл гаргаж, давж заалдсан. Бүхэл бүтэн улсын Засгийн газар жирийн иргэнтэй давж заалдах нь надад дааж давшгүй хүнд байсан. Би холбооны дээд шүүхэд нь давж заалдсан нь миний ганц боломж байсан. Өнөөдөр Монгол улсын Засгийн газар ажлын хэсэг байгуулахаар боллоо." гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.