ИЗНН-ын онц их хурлаар Б.Батбаатарыг намын даргаас түдгэлзүүлэх асуудлын хэлэлцэж байна

ИЗНН-ын онц их хурлаар Б.Батбаатарыг намын даргаас түдгэлзүүлэх асуудлын хэлэлцэж байна

ИЗНН-ын онц их хурал өнөөдөр хуралдаж тус намын дүрмийг хэлэлцэж дээд шүүхэд хүргүүлэх төдийгүй намын дарга Б.Батбаатарт хариуцлага тооцох асуудлуудыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Р. Батболд хэлэхдээ, "Улс төрийн намууд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гэхэд өөрийнхөө дүрмийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн байх ёстой. Гэтэл тус нам дөрвөн удаа хандаад ч дүрмээ бүртгүүлж чадсангүй. Тиймээс ИЗНН 2026 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс дүрэмгүй болчихлоо гэсэн үг.

Тиймээс хуулийн хүрээнд түдгэлзүүлэх, цаашлаад дүрмээ батлуулж чадахгүй бол татах буугдах эрсдэлд ороод байгаа учраас нийт гишүүдийн оролцоотойгоор намын онц их хурлаа хуралдуулж байна. Сүүлийн үед манай ИЗНН-ын дотоод асуудал хүнд байдалд орсон. Намын дарга Б.Батбаатар энэ намыг өөрийн ойр дотнын хүмүүсээс бүрдсэн УЗ-ын хүмүүс хуульд нийцэхгүй дүрмийг Улсын дээд шүүх рүү явуулах болсон.

Мөн анхан болон дунд шатны гишүүдийнхээ дуу хоолойг сонсохгүй, намын дотоод ардчилал гэдэг зүйл алга болж, намын үйл ажиллагааг бүх шатандаа хаалттай болсон. Төрийн санхүүжилт хуулийн хүрээнд явахаа больсон. Тиймээс намынхаа дүрмийг шинээр боловсруулж, түүнийгээ яаралтай бүртгүүлэх шаардлагатай болсон" гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.