ХОС ТАМГА: ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогдлоо

ХОС ТАМГА: ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогдлоо

Улс төрийн намуудад “хос тамга” гэх моод дэлгэрч байна. Ардчилсан нам нэг үе хос тамга, хоёр даргатайгаар улс төрд туушиндаж байсан бол өдгөө Нара-гийн гэж нэрлэгддэг ИЗНН тэр залгамж халааг нь үргэлжлүүлж байна.

Тус нам өнөөдөр хоёр талд хуралдаж нэг талд нь намын даргаа хөөж сүр дуулиан болсон бол нөгөө талд хэсэг бусаг нь “Тэдэнд тийм эрх байхгүй” хэмээн мэдэгдэв. Хамгийн сонирхолтой нь нөгөө тал гэдэг нь ИЗНН-ын дарга Б.Батбаатарын талынхан.

Тодруулбал, ИЗНН-ын 500 гаруй гишүүнтэй онц их хурал “Новотел” зочид буудалд болж тус хуралдаанаар намын шинэ дүрмийг хэлэлцсэн. Мөн тэд хуралдаанаараа намын дарга Б.Батбаатарыг хөөх шийдвэр гаргасан бөгөөд дөнгөж сая намын даргаараа УИХ-ын гишүүн Р.Батболдыг 97 хувийн саналаар дэмжин сонголоо.

Шинэ даргын сунгаанд УИХ-ын гишүүн Р.Батболд, ИЗНН-ын даргын зөвлөх Д.Амгалан, тэргүүн дэд дарга С.Батбаатар нар нэрээ дэвшүүлснээс Д.Амгалан, С.Батбаатар нар нэрээ татаж, УИХ-ын гишүүн Р.Батболд тунаж үлдсэн. Энэ цаг мөчид харин ИЗНН-ын дарга Б.Батбаатар Улаанбаатар чуулгад намынхаа зарим гишүүдтэй баярын хурлаа хийж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.