Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

Ахлах ангийн сурагчид  нэгнийгээ онц хэрцгийгээр зодож буй бичлэг цахим орчинд тархаад байгаа. Тус бичлэгт 8 сурагч нийлэн хохирогч охины толгойг хагалж, хувцасыг нь тайлж зодсон зэрлэг балмад үйлдлүүд гаргажээ.

Тухайн сурагчид 21, 130 зэрэг гурав, дөрвөн сургуулийн 11 болон 12 ангийн сурагчид гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар өнөөдөр дээрх сургуулиудын эцэг, эхчүүд хохирсон хүүгийн талаар хэвлэлд мэдээлэл өглөө.

Тэрээр хэлэхдээ, “Миний хүүг сургуулийнх нь хүүхэд 11-р сарын сүүлээр 00-ын өрөөнд зодоод гар, хөлийнх нь савхан яс хугарсан. Эмнэлэгт хэвтэж хадуулсан. Энэ 3 сард л хичээлдээ явж эхэлсэн. Камер шүүгээд ямар хүүхдүүд байсныг сургуулийн захиргаанаас харсан. Гэхдээ ерөөсөө тоогоогүй. Зодсон хүүхдийн эцэг, эх ч тоогоогүй. Ийм зүйл олон гарч байна. Хаа сайгүй л болж байна” гэсэн юм.

Харин сурагчид “Манай сургуулийн нэг сурагч охин хөвгүүдийг улаан нүүр рүү нь алгадаж, бахиар гуяыг нь хавчиж байсан. Ийм дээрэлхэлтүүд сургууль дээр хэвийн байдаг” хэмээн ярих нь олныг сэртхийлгэж байна.

Сүүлийн үед үе тэнгийн дээрхлэлт газар авч байгаа нь хүүхдийн гэр бүлийн хүмүүжил, эцэг эхийн хараа хяналт сул байгаатай холбоотой төдийгүй боловсролын салбар болон хууль хяналтын байгууллага энэ асуудалд анхаарал хандуулахгүй байгаатай ч холбоотой хэмээн олон нийт үзэж байна.

"Хэрэв бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай байдаг. Хүүхдийн амь насанд хохиролтой хүнд гэмтэл учруулсан бол 5-12 жил хүртэл хорих ял шийтгэдэг” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.