ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

Засгийн газрын хуралдаанаар "Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгох журам"-ыг баталж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн нарт даалгалаа.

Журмаар гамшигт болон аюулт үзэгдэлд өртөж амь насаа алдсан малчин, туслах малчинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, 37 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох бөгөөд зардлыг орон нутгийн болон улсын төсвөөс санхүүжүүлнэ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.