"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ
Иргэн Д.Төгс-Арвижих “Цалинтай ээж” буюу гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжид сар бүр олгодог 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдлийг petition.parliament.mn-д байршуулж иргэдийн саналыг авч байна.
Тус өргөдлийн тайлбарт “Одоогийн зах зээл, өгч байгаа мөнгөн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй. Бодит байдал дээр сүү, живх хоёр авч хүрдэггүй” хэмээжээ.
Иргэд "D.parliament"-д өргөдөл оруулснаас хойш 30 хоногийн хугацаанд 100 мянган гарын үсэг цугларвал уг санал УИХ-аар хэлэлцэгдэх учиртай. Тэгвэл одоогийн байдлаар дээрх өргөдлийг 77,500 иргэн дэмжиж гарын үсэг зурсан байна. Санал авах хугацаа гуравдугаар сарын 14-нд буюу маргааш дуусах юм.
Энд дарж саналаа өгнө үү
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.