IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлсэн Ielts-100 хөтөлбөрт 104 сурагч хамрагджээ. Ielts-ын шалгалтад 33 сурагч 7,5 оноо авч тэнцсэн бол үүнээс найман сурагч 8-8,5 оноо авсан амжилт үзүүлсэн аж.

Улмаар 8 оноо авсан Дархан Эмпати сургуулийн 11а ангийн сурагч Ц.Цэлмүүнд аймгийн Засаг дарга баяр хүргэж зөөврийн компьютер гардууллаа. Мөн Ц.Цэлмүүн охины анги хамт олныг урамшуулан ангиараа зулзагын зусланд гурван хоног амрах эрх, Өргөө кино театрт кино үзэх эрхээр шагнажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.