Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье
Өнөөдөр Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Хотын дарга Х.Нямбаатарт шаардлага хүргүүлж Хангарьд ордны гадна жагсаж байна. Тодруулбал, БЗД-ийн ИТХ-аас "Баянзүрх дүүргийн татаасыг үндэслэлгүй хэт их нэмсэн нь 500 мянган иргэний эрхийг зөрчиж байна" хэмээх шаардлага хүргүүлж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ, “Э.Бат-Амгалан гуайд хандаж хэлэхэд ямар их шунал тачаал вэ? Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье. Би долоо хоногийн 7 өдөр ажилладаг завгүй хүн. Нэмж хэлэхэд, Баянзүрх дүүргийг Ховдын дүүрэг болголоо. Баянзүрх дүүргийн мөнгийг өөрийн мөнгө юм шиг зарцууллаа. Би үүнтэй эвлэрч чадахгүй!
Хоёрдугаарт, Э.Бат-Амгалаан манай энхнэр хүн рүү мсж бичиж заналхийлж дарамтлахаа болио! Ямар галзуурчихсан юм бэ. Би танай авгай Заяа руу мсж бичээд байвал намайг хүмүүс гайхна биздээ. Надтай хэрэлдэх мөрөөрөө хэрэлд!” гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.