Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?
"Хотын иргэдийн 70 хувь Х.Нямбаатарыг огцрох ёстой гэж үзлээ" гэсэн тархи угаалт шахагдав. Хогоо цэвэрлэхдээ талбайдаа ингэж олноороо гарч ирж үзээгүй Баянзүрхчүүд түүнийг хайж гадаа нь жагсав.
Тэмцэгчид л албан газрын хаалга балбаж лайвдан амьтны цухал бардаг сан. Мөнгө тараасан, аваад гүйцэтгэсэн талууд товчхондоо 5 алхаад баригдаж шившгээ тарив. Тэгсэн мөртлөө Х.Нямбаатар "Туулын хурдны зам" -ын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ гэдгээ мэдэгдэхэд Баянзүрхийн жагсагчид фононд харагдсангүй. Нэг өдрийн санхүүжилттэй байсан юм болов уу? Х.Нямбаатар руу дайраагүй эр байтугай эм тэмцэгч үлдээгүй.
Баянзүрхчүүд хогтойгоо биш хотын даргатайгаа тэмцэж нэг үзэв. Гэсэн ч ялах хүн алга. Амаар ч ажлаар ч барахгүй нь дээ, түүнийг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.