Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдаар Т.Доржханд нар яригдаж байна

Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдаар Т.Доржханд нар яригдаж байна

Боловсролын сайд П.Наранбаяр болон Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өөрсдийн хүсэлтээр ажлаа өгөхөөр боллоо. Тэгвэл тэдний оронд ямар хүн томилогдох нь анхаарал татаж байна.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр Боловсролын сайд П.Наранбаярын халааг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үргэлжлүүлэх бололтой. 2021-2024 онд Боловсролын сайдаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан  саяхан “П.Наранбаяр сайд боловсролын салбарын 93,000 хүнээс уучлалт гуй, улс төрийн хариуцлага хүлээ” хэмээн  шүүмжилж байсан удаатай.

Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн оронд ХҮН намын дарга Т.Доржханд томилогдох магадлал өндөр байна. ХҮН намын дарга Т.Доржханд хоёр Засгийн газар дамнуулан Боловсролын яамыг эрхшээж буй ч Эрчим хүчний яам руу санаархаж, тогоо руу нь өнгөлзсөөр ирсэн. Тэгвэл одоо Боловсролын яамаа Эрчим хүчний яамаар сольж, үеэл ах Б.Найдалаагаараа дамжуулан эрчим хүчний салбарыг эрхшээхээр тохирсон гэх мэдээлэл байна.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.