Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаад хурандаа цол олгожээ
Монгол Улсын спорт олимпизмын 70 жилийн түүхэнд долоон удаа зуны олимпын наадамд хүч сорьж, "Бээжин-2008" зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл медаль, шар тивийн наадмын медалийн арвин цуглуулгатай шилдэг тамирчдын нэг нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа.
Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороонд хүчин зүтгэж, дэлхийн тамирчдын эгнээнд нэгдсэн шилдэг буудагч түүнд хурандаа цол олгожээ.
О.Гүндэгмаа "Алдар" спорт хорооны 80 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй хурандаа болсон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.