Дуучин О.Анхбаярыг Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчаар томиллоо
Дуучин О.Анхбаярыг Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчаар томиллоо. Алтанбулаг чөлөөт бүс нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий худалдаа, логистикийн төв бөгөөд хөрөнгө оруулалт, экспорт, импорт, аялал жуулчлал, үйлдвэрлэлийг дэмжих зорилготой юм.
О.Анхбаяр нь энэ албыг хашихын өмнө Соёл урлагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байв. Мөн түүнчлэн Хан-Уул дүүргийн ИТХ-ын сонгуулийн наймдугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, сонгогдон, дүүргийн соёлын ордоны даргаар ажиллаж байсан удаатай.Тэрбээр 2020 оны аравдугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Алтангадас одон хүртэж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.