УИХ-ын гишүүн Д.Ганбат: Бүлгийн шийдвэрээ дагаж чуулганы хуралдаанд оролцохгүй!

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Бүлгийн шийдвэрээ дагаж чуулганы хуралдаанд оролцохгүй!

Хаврын чуулган эхэлмэгц Ардчилсан намынхан УИХ-ын дарга Н.Учралыг албан тушаалаа өгөх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн.

Ингэхдээ Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Олон намаас бүрдсэн парламентын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй гэж үзэж байна. Өнөөдрийн Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал нь МАН-ын даргын албыг хавсран гүйцэтгэж байгаа учраас түүнийг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл Ардчилсан намын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Н.Учралыг огцрохыг шаардав.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын ээлжит чуулгантай. Уг хуралдаанаар шинэ сайдуудыг чөлөөлөх, томилох асуудал болон ҮХЦ-ийн дүгнэлтүүдийг хэлэлцэх учиртай. Гэвч чуулганы хуралдааны ирц хүрэхгүй байх магадлалтай байна.

Бид энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас тодруулахад, “Бүлгийн шийдвэрээ дагаж чуулганы хуралд суухгүй” гэх хариултыг өглөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.