Ц.Мөнхтуяа: Л.Энх-Амгалан сайдыг багш нарын цалинг бодитой нэмэгдүүлж, улс төрийн манлайлал өндөртэй, хурдтай, зоригтой алхмыг хийнэ гэж итгэж байна. Хийхгүй бол шахаад л явна

Ц.Мөнхтуяа: Л.Энх-Амгалан сайдыг багш нарын цалинг бодитой нэмэгдүүлж, улс төрийн манлайлал өндөртэй, хурдтай, зоригтой алхмыг хийнэ гэж итгэж байна. Хийхгүй бол шахаад л явна

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас Боловсролын сайдын томилгооны талаар байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр, “П.Наранбаяр сайдын хувьд жил гаруй хугацаанд Боловсролын сайдаар ажиллаад өөрийн хүсэлтээр огцорч байна. Одоогоор УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ажлаа хүлээж аваагүй байна. Гэхдээ Л.Энх-Амгалан гишүүний хувьд 2021-2024 он хүртэл 3 жил сайд хийхдээ боловсролын салбарын олон асуудлуудад бодитой үр дүн гаргасан. Энэ удаа өөрийнхөө эхлүүлсэн Боловсролын салбарын 6 шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна. УИХ-ын гишүүн  Л.Энх-амгаланг 2021 онд сайд болж байх үед багш нар 20 гаруй хүсэлт тавьсан. Тэдгээр хүсэлтийн бараг тал хувийг нь хэрэгжүүлсэн. Тийм учраас багш нарын дунд түүний нэр хүнд өндөр байдаг. Тиймээс Л.Энх-Амгалан сайдыг улс төрийн манлайлал өндөртэй, хурдтай,  зоригтой алхмыг хийнэ гэж итгэл дүүрэн байгаа. Хийхгүй бол шахаад л явна” гэлээ.

Сануулахад, Багш нарын цалингийн нүргээнд нэрвэгдэж, боловсролын салбараар шал арчсан  П.Наранбаярын халааг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үргэлжлүүлэх нь тодорхой болсон. Өнөөдөр Боловсролын сайдаар томилох асуудлыг УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх байсан хэдий ч ирц хүрээгүй тул хойшилсон билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.