Гавьяат тамирчин С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхлэлээ

Гавьяат тамирчин С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхлэлээ

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын ордонд пауэрлифтингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Содномдоржийн Мөнхзулын нэрэмжит Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж байна.

content 4021 652354539 1430595165

11 дэх удаагийн классик пауэрлифтингийн УАШТ-ий эхний өдөр өсвөр үе, залуучууд, мастер 2, мастер 3 ангилалд нийт 130 тамирчин өрсөлдөх ба маргааш тэмцээний нээлтийн ёслол болно. Нэрэмжит тэмцээний эзэн гавьяат тамирчин С.Мөнхзул нь мастеруудын дэлхийн шилдэг өргөгч, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, ДАШТ-ий суултын мөнгө, таталтын мөнгө, нийлбэр дүнгийн мөнгөн медальт бөгөөд Монголын пауэрлифтингийн спортоос төрөн гарсан анхны нийлбэр дүнгийн мөнгөн медальтан юм.

content 4021 653697872 1430595289

content 4021 655915318 1430595299

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.