Д.Сумъяабазар: "Бодь групп"-ын Д.Баясгалангаас 800 мянган ам.доллар аваад одоогийн Хууль зүйн сайд Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй

Д.Сумъяабазар: "Бодь групп"-ын Д.Баясгалангаас 800 мянган  ам.доллар аваад одоогийн Хууль зүйн сайд Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй

Өчигдөр /2026.03.23/  Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяртай холбоотой гэх 894 хуудас 4 бүлэг материалыг АТГ-т өгч, араас нь Хууль зүйн сайд Б.Энхбаяр тайлбар хийж хаврын улс төр халуухан өрнөж байна. Үүнтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Хотын дарга асан Д.Сумъяабазартай холбоотой мэдээллүүд цацагдаж эхэлсэн.

Тэгвэл энэхүү асуудалд Д.Сумъяабазар тайлбар хийж "Миний хувьд зарим хэвлэлээр гараад байгаа мэдээлэлд няцаалт өгөхөд, 2023 оны 12 дугаар сард буюу "Нүүрсний сонсгол"-ын үеэр "Бодь групп"-ын Д.Баясгалангаас 800 мянган ам.доллар аваад одоогийн Хууль зүйн сайд Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүйг онцлон хэлье" гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.