Д.Баясгалан: Би Б.Энхбаярыг амьдралдаа харж, уулзаж байгаагүй. 1.3 сая ам.долларын авлига өгсөн зүйл огт байхгүй
Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг “Бодь” группээс 1,5 сая ам.доллар авсан гэх асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандсан. Тэгвэл уг асуудлаар Бодь группын ТУЗ-ийн дарга Д. Баясгалан өнөөдөр гадаадаас онлайнаар сэтгүүлчдэд тайлбар өглөө.
Тэрээр хэлэхдээ, “Би Б. Энхбаярыг огт хару, уулзаж байгаагүй. 1,3 сая доллар огт өгөөгүй. 2022 онд болсон нүүрсний сонсголд л очиж, асуултад нь хариулж байсан. Түүнээс өмнө болон дараа нь нэг ч удаа огт уулзаж байгаагүй. Хүнээр дамжуулж ч ярьж байгаагүй. Намайг ч янз бүрээр шүүмжилж л байдаг” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.