Хүнд даацын автомашин овоолго руу урд хэсгээрээ унаж 1 хүн хавчуулагджээ

Хүнд даацын автомашин овоолго руу урд хэсгээрээ унаж 1 хүн хавчуулагджээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл багт хүнд даацын автомашин овоолго руу урд хэсгээрээ унаж 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 03 дугаар сарын 24-ний өдрийн 16:32 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Howo” загварын автомашин овоолго руу урд хэсгээрээ унаж, жолооч иргэн У/28 настай, эрэгтэй/-ын баруун хөл жолооны хүрдэнд хавчуулагдсан байсныг гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.