Хангайн бүсийн даатгалын төлөөлөгчдийн нэгдсэн зөвлөгөөн болж байна
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн даатгалын төлөөлөгчдөд зориулан хууль сурталчилан таниулах, малын индексжүүлсэн даатгалын талаар гүн гүнзгий мэдлэг олгох, даатгалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах зөвлөгөөнийг Өвөрхангай аймгийн Хужирт суманд зохион байгуулж байна.

Үндэсний давхар даатгал ХК-аас санаачлан зохион байгуулж байгаа тус зөвлөгөөнд дээрх 3 аймагт МИД-ын /малын индексжүүлсэн даатгал/ үйлчилгээ үзүүлдэг даатгалын 6 компани болон Ард санхүүгийн нэгдэл, Бүрэн финанс ББСБ, Монголын адуучдын холбоо зэрэг байгууллагын төлөөлөл болох 100 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Өнөөдрийн зөвлөгөөн нь МИД-ын төлөөлөгчдөд ур чадвар, мэдлэг мэдээлэл өгөх чухал ач холбогдолтой сургалт болж байгаагаараа онцлог юм. МИД төсөл эхлэснээс хойших 20 жилийн хугацаанд анх удаа болж байгаа "Бүсийг хамарсан томоохон сургалтанд ирлээ" хэмээн Баянхонгор аймгаас ирсэн МИД-ын төлөөлөгчид онцолж байв. Мөн өнөөдөр Хангай бүсийн даатгалын төлөөлөгчдийн шилдэг ажилтнуудад салбарын тэргүүн шагнал гардуулжээ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.