“ХҮНД ТҮЛЭГДЭЛТ, ГЭМТЛИЙН ДАРААХ ХАЛДВАРЛАГДСАН ШАРХНЫ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ”-НИЙ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ХИЙЛЭЭ

“ХҮНД ТҮЛЭГДЭЛТ, ГЭМТЛИЙН ДАРААХ ХАЛДВАРЛАГДСАН ШАРХНЫ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ”-НИЙ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Гэмтэл согог судлалын үндэсний төв, Монголын түлэгдэлтийн нийгэмлэг, Олон улсын Нөхөн төлжүүлэх анагаах ухааны ба шархны нийгэмлэгээс хамтран энэ сарын 24, 25-ны өдрүүдэд “Хүнд түлэгдэлт, гэмтлийн дараах халдварлагдсан шархны оношилгоо, эмчилгээ” сэдэвт олон улсын сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй гэмтлийн эмч нарыг хамруулан цахим болон танхимаар зохион байгуулсан энэхүү сургалтад нийт 111 хүн оролцож, мэдлэг туршлагаа ахиулсан юм.

content 4048 652111390 1703012774

Тус сургалтыг нээж ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах үг хэлсэн бөгөөд Олон улсын Нөхөн төлжүүлэх анагаах ухааны ба шархны нийгэмлэгийн гишүүн, Өвөр Монголын Өөртөө засах орны АУ-ны нийгэмлэгийн дарга, зочин профессор Ман-Зу түлэгдэлт, гэмтлийн дараах халдварлагдсан шархны эмчилгээний менежмент, түгээмэл тулгамдах асуудал, тусламж үйлчилгээний оновчтой арга технологиос хуваалцлаа.

content 4048 655234033 7699894392

Түүнчлэн ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Түлэгдэлтийн төв, Сэргээн засах тасаг, Эрчимт эмчилгээний тасгийн эмч мэргэжилтнүүд түлэгдэлтийн үеийн болон гэмтлийн дараах халдварлагдсан шархны боолт хийх, түлэгдэлтийн сорвинд даралттай хувцас, туслах хэрэгсэл ашиглах аргачлалыг дадлага хийх байдлаар зааж сургасан юм. 

ГССҮТ-өөс цаашид БНСУ, БНХАУ-ын Түлэгдэлтийн нийгэмлэгүүдтэй хамтарч ажиллахаар төлөвлөж байна.

content 4048 655598536 1081683158

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.