Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Ш.Раднаасэд, Х.Баделхан нарыг боловсролын зээлийн сангийн зээлээ төлөхийг шаардаж байна
Зарим улстөрч, төрийн өндөр албан тушаалтан ЖДҮХС, ХААДС зэрэг төрийн санг “тонож”, Хөгжлийн банкийг “хоосолсон” нь багадаж, эрх мэдэл, танил талаа ашиглан хүүхдүүдээ гадаадын сургуульд зээлээр сургаж, Боловсролын зээлийн санг “цөлмөдөг” нь нууц биш. Өөрөөр хэлбэл, өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд энгийн ардын хүүхдүүдийн боломжийг хулгайлж улсын хөрөнгөөр гадаадад өндөр боловсрол эзэмшдэг. Тэгсэн мөртлөө тус тэтгэлэгийнхээ зээлийг буцааж төлдөггүй, тэглүүлдэг нь иргэдийн эгдүүцлийг хүргэсээр ирсэн.
Одоогоос хоёр жилийн өмнө Боловсролын зээлийн сангийн тэтгэлэгээр өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд суралцаж зээлээ төлөхгүй удаж байгаа талаар Боловсролын зээлийн сангийн дарга асан О.Сийлэгмаа шүгэл үлээж байсан удаатай.
Тэгвэл Боловсролын зээлийн сангийн тэтгэлэгээр суралцсан УИХ-ын гишүүдийн хүүхдүүдийн зээл өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа талаар О.Сийлэгмаа ахин мэдээлж, зээлээ төлөхийг шаардлаа.
Тухайлбал, Боловсролын зээлийн санд,
Мөн өнөөдөр олны анхаарлыг татаж байгаа халуун сэдэв Хууль зүйн сайд Б.Энхбаярын хуурамч диплом, хулхи их сургуулиар үргэлжилж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь Боловсролын зээлийн сангийн зээлийн санхүүжилтээр 2007-2009 онд АНУ-ын Хойд Виржиниагийн их сургуульд суралцсан эсэх, авсан зээлээ бүрэн чөлөөлсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Ерөнхий Сайдад асуулт тавилаа. Тэрбээр, Хууль зүйн сайд Б.Энхбаярыг “Хулхи их сургууль” хэмээн 2013 онд хаагдсан Хойд Виржиниагийн их сургуулийн дипломтой гэгдэж 2018 онд ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллаж байх үедээ авсан зээлээ хууль бусаар 100 хувь чөлөөлүүлсэн байж болзошгүй хэмээн энэ талаар дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл авахыг хүсчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.