Хөшигний ард: УИХ-ын дарга Н.Учралын оронд Шадар сайд асан С.Амарсайхан яригдаж байна

Хөшигний ард: УИХ-ын дарга Н.Учралын оронд Шадар сайд асан С.Амарсайхан яригдаж байна

Өнөөдөр /2026.03.26/  МАН-ын бүлэг хуралдахын өмнө  Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын дарга асан Б.Амарбаясгалан нар уулзаж тохироонд хүрсэн бололтой. Удалгүй МАН-ын бүлгийн хуралдаанаар Н.Учрал ажлаа өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлэв.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр, Н.Учралын оронд Шадар сайд асан С.Амарсайханы нэр яригдаж байгаа аж. С.Амарсайхан бол цэвэр Б.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын хүн. Д.Амарбаясгаланг суудлаасаа буусны дараа тэрээр Шадар сайдын суудлаасаа бууж Г.Занданшатарын кабинетаас “хөөгдсөн” гэгддэг.

Тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дүү нартайгаа гар барьж тэдний фракцаас УИХ-ын даргыг томилж харин Ерөнхий сайд Г.Занданшатарыг Ерөнхийлөгчид бэлдэх төлөвлөгөөндөө орох бололтой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.