Нийслэлийн ЕБС-иудад төрийн далбаа мандуулах ёслолыг өнөөдөр нэгдсэн журмаар эхлүүлнэ

Нийслэлийн ЕБС-иудад төрийн далбаа мандуулах ёслолыг өнөөдөр нэгдсэн журмаар эхлүүлнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярын санаачилсан "Эх оронч сурагч" хөтөлбөр өнгөрсөн жил нийслэлийн ерөнхий боловсролын 64 сургуульд амжилттай хэрэгжиж хүүхэд, залуучуудыг эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархдаг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэхэд онцгой ач холбогдол өгөөд байна.

Тиймээс "Эх оронч сурагч" хөтөлбөрийг энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлэх бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд уламжлал болгоод буй ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ ЁСЛОЛЫГ өнөөдөр нэгдсэн журмаар эхлүүлнэ. Өнгөрсөн онд тус хөтөлбөрт нийт 235.131 сурагч хамрагджээ.

Хөтөлбөрийн үр дүнгээс дурдвал:

43 сургуульд “Эх оронч сурагч” клуб байгуулагдаж, 231 арга хэмжээ зохион байгуулсан.

Хичээл эхлэхийн өмнөх “1 минутын хөтөлбөр”-өөр дамжуулан 755 мянга орчим оролцогч эерэг хандлага төлөвшүүлэх үйл ажиллагаанд хамрагдсан.

Сургалт, нөлөөллийн арга хэмжээнд нийт 800 мянга гаруй сурагч, эцэг эх, багш нар оролцсон.

Сурагчдын оролцоотой 987 сайн дурын ажил зохион байгуулсан.

54 мянган сурагч Монгол Улсын төрийн далбаа мандуулах, буулгах ёслолд оролцсон байна.

“Эх оронч сурагч” хөтөлбөр нь сурагчдын оролцоонд тулгуурласан, эх оронч хүмүүжил олгох бодит үр дүнтэй санаачилга болж, жилээс жилд цар хүрээгээ тэлсээр байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.