УИХ дахь Ардчилсан намын бүлэг 10:00 цагаас ээлжит бусаар хуралдахаар болжээ
УИХ-ын хаврын чуулган эхлэсэн даруйд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгтөл чуулган, байнгын хорооны хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Харин УИХ-ын дарга Н.Учрал "улстөрчид ажлаа хийх ёстой, би албан тушаалтай зууралдахгүй" гэх байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл өчигдөр АН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэрээ "Н.Учрал өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөхгүй бол бид "огцруулах" арга хэмжээ авна" гэж мэдэгдсэн юм.
Иймд өнөөдөр буюу Баасан гарагт тус намын бүлэг 10:00 цагаас ээлжит бусаар хуралдахаа зарлаад байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.