МАН-ын томчуудын “хундага тулгасан” уулзалтын цаана юу өрнөв
Улс төрчид урд шөнө цурам хийсэнгүй. Парламентийн хагаралдааныг хэрхэн эцэслэх гарц шийдэл хайж талд талд уулзалт хийж, хундага тулгаж хонов.
Өчигдөр МАН-ын бүлгийн хуралдааны өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга Н.Учрал нар уулзсан. Тус уулзалтаар юу яригдсан талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Харин бүлгийн хуралдааны дараа Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгөхөд бэлэн гэж мэдэгдсэн. Гэтэл нөгөө талаас Ерөнхий сайд Г.Занданшатар “ажлаа өгөхгүй” гэдгээ цахим хуудсаараа зарласан юм.
Үргэжлүүлэн орой 20 цагийн орчимд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Д.Амарбаясгалан нар нилээд удаан уулзалт хийсэн. Энэ уулзалтаар хоёр тал дахиад тохирч чадаагүй нь өнөөдөр хуралдах товтой байсан Удирдах зөвлөлийн хурал хойшлогдож байгаагаас харж болно.
Албан бус мэдээллээр, МАН-ын томчуудын тохироонд хэд хэдэн хувилбарууд яригдаж байна.
Дээрх хувилбаруудын аль нь эцэслэгдэхийг нэгдүгээр хүний /Ерөнхийлөгч У.Хүрэлсүх/ лүндэн мэднэ. Дүү нартайгаа тохироонд хүрч чадсан тохиолдолд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж тэрхүү шийдвэрийг хэлэлцэж батлах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.