Шинээр байгуулагдах засгийн газар дөрвөн дэд сайдтай ажиллана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Н.Учралаас шинээр байгуулагдах Засгийн газар дэд сайдтай байх эсэхийг тодрууллаа.
Түүний асуултад Н.Учрал "Би Ерөнхий сайдаар томилогдвол чиг үүргийн шинжилгээ хийнэ. Ерөнхий чиг үүргээс бусад яам дэд сайдтай байх нь зохимжгүй гэж үзэж байгаа. Мөн яамдын дэргэд байгаа хөгжлийн төвүүдийг мэргэжлийн холбоодод шилжүүлнэ. Эрх зүйн үр дагаваргүй төрийн бүх үйлчилгээг либералчилна. Хэрэгтэй, хэрэггүй хороодын татан буулгана. Зоригтой, хурдтай ажиллах болно. Үүнийг минь та бүхэн дэмжиж өгөөрэй" гэв.
Нэмж дэлгэрүүлбэл, ерөнхий чиг үүргийн яамд:
1. Эдийн засаг, хөгжлийн яам
2. Гадаад харилцааны яам;
3. Сангийн яам
4.Хууль зүй, дотоод хэргийн яам багтдаг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.