Г.Занданшатар АНУ-д Элчин сайдаар суух уу, Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдэх үү?
Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Ерөнхий сайд асан Г.Занданшатар ямар томилгоонд очих нь анхаарал татаж байна. Ерөнхий сайд Н.Учрал түүнд хоёр санал тавьсан.
Нэгдүгээрт, шинэ Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар ажиллах.
Г.Занданшатар энэ саналыг хүлээж аваагүй бөгөөд Тэргүүн шадар сайдаар Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр яригдаж байгаа. Төрийн ордоны гурван давхраар ойр ойрхон эргэлдэж буй Н.Номтойбаяр Шадар сайд л биш бол Засагтай хамтрахгүй хэмээн гэдийж байгаа сурагтай.
Харин хоёр дахь нь АНУ-д суух Элчин сайдаар томилох санал. Энэ хувилбар Г.Занданшатарт тохирох хамгийн дөхөм хувилбар байж болох ч нөгөө талаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлээд бараг ялчихсан яваа тэрээр ийм шийдвэр гаргах нь юу л бол. Гагцхүү гэргий, гэр бүлээ зорьж улс төрийн карьераа ийн “зольж” магад юм. Өнөөдрийн байдлаар
2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас өнгөлж орох кандидатын нэгээр Г.Занданшатар жагсаж буй.
Одоогийн АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаярын бүрэн эрхийн хугацаа дуусаад буй.
М.Үүрийнтуяа
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.