УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонгох эсэхийг шийдвэрлэнэ
Өчигдөр /2026.04.02/ МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгээс УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтыг нэр дэвшүүлээд буй. Үргэлжлээд УИХ-ын чуулганаар хэлэлцэх байсан боловч АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авснаар хойшилсон.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 09.00 цагаас /УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шийдвэрлэснээр/;
Чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас тус тус хуралдаж, дээрх томилгоо эцэслэгдэх юм.
Дашрамд дурдахад, Ардчилсан намын зүгээс "Байнгын хорооны хуралдаанаар АН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн УИХ-ын дарга нь нам бус байх агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн тохиолдолд УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонгохыг дэмжинэ гэдгээ АН-ын бүлэг илэрхийлсэн юм. Харин хуулийн төслийг нь хэлэлцэх эсэхийг дэмжээгүй тохиолдолд түүнийг УИХ-ын даргаар сонгохыг дэмжихгүй, эсрэг санал өгнө" гэдгээ мэдэгдсэн.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.