Усны газрын дарга З.Батбаяр: Бохирдуулсны төлбөр болон ус ашигласны төлбөр гэх хоёр өөр ойлголтыг зориудаар хутгаж бантан зуурч буй үйлдэлдээ “Оюу Толгой” компани ичих хэрэгтэй

Усны газрын дарга З.Батбаяр: Бохирдуулсны төлбөр  болон ус ашигласны төлбөр гэх хоёр өөр ойлголтыг зориудаар  хутгаж бантан зуурч буй үйлдэлдээ “Оюу Толгой” компани ичих хэрэгтэй

Усны газрын дарга З.Батбаяр Оюу Толгойг тойрсон усны төлбөрийн асуудлаар нэлээн ширүүн байр суурь илэрэхийллээ. Тэрээр "Банкууд хүртэл ус бохирдуулсны төлбөр төлж байхад жилд 10 гаруй сая м.куб ус ашигладаг Оюу Толгой компани ус ашигласны төлбөрийн тухай асуудлаар бамбай хийж, бохирдуулсны төлбөрөөс бултах үйлдэл гаргаж байгаагаасаа ичих хэрэгтэй.

Ус бохирдуулсан, ашигласан гэх ойлголт чинь хольж, хутгах аргагүй хоёр тусдаа асуудал!!! Ерөнхий сайд асан Г.Занданшатар ус бохирдуулсны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй Оюу Толгой компанийг ус бохирдуулсны төлбөрөө төлөхгүй бол ус ашиглуулах эсэх асуудлыг хөндөнө гэсэн хатуу байр суурийг илэрхийлсэн. Гэтэл Г.Занданшатарыг огцруулсны дараагаас зориуд иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж, ус бохирдуулсны төлбөрөөс зайлсхийхээр санаархлаа" хэмээх мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.