С.Амарсайхан дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй хамтрахаас татгалзжээ

С.Амарсайхан дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй хамтрахаас татгалзжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон С.Амарсайхан салбарын томилгоо, бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийхээ ил тод илэрхийлсэн. Тэрбээр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга нарыг өөрчлөх асуудлыг хөндөж, энэ талаар албан уулзалтын үеэр байр сууриа илэрхийлжээ.

Тодруулбал, Засгийн газрын хуралдааны үеэр “Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй сайдын хувиар хамтран ажиллах боломжгүй” гэдгээ мэдэгдсэн байна. Харин Ерөнхий сайд Н.Учрал уг асуудлыг одоогоор шийдвэрлэх боломжгүй, намын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх шаардлагатай гэж үзэн хойшлуулсан гэх мэдээлэл байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.