Ардчилсан намд тээвэр, үнэт цаасны холбоод 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал хүргүүллээ

Ардчилсан намд тээвэр, үнэт цаасны холбоод 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал хүргүүллээ

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нарт “Тээвэрчдийн Холбоо”-ноос Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал хүргүүллээ. 

Уулзалтад УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Ж.Энхбат нарын төлөөлөл оролцлоо.

"Тээвэрчдийн Холбоо"-ны төлөөллөөс сүүлийн жилүүдэд тус салбарт тулгамдаж байгаа, бодлогын хүрээнд дутагдалтай олон асуудлуудыг нэгтгэн, цаашид хэрхэн ажиллах талаар Ардчилсан намын удирдлагуудад танилцуулж, санал солилцлоо. Ардчилсан намын удирдлагуудын зүгээс монголын тээвэрчдийн эрх ашгийг тууштай хамгаалах, тус салбарын хууль тогтоомжийг сайжруулахад “Тээвэрчдийн Холбоо”-ноос өгсөн саналыг мөрийн хөтөлбөртөө тусгах талаар илэрхийллээ.

Саналд төрөөс хамааралтай компаниуд, сангуудыг үе шаттайгаар хөрөнгийн зах зээлд гаргаж ил тод, зохистой засаглалыг бий болгох, Уул уурхайн компаниудыг хөрөнгийн зах зээл дээр гаргах замаар баялгийн хуваарилалт, ил тод байдлыг бий болгох зэрэг асуудлыг хөндөж тодорхой саналуудыг тусгаснаараа онцлог юм.

Ардчилсан нам 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө иргэд, гишүүд, дэмжигчдийнхээ саналыг тусгахаас гадна мэргэжлийн холбоод, салбар, салбарын эрдэмтэн, экспертүүдийн саналыг тусгахаар ажиллаж байна.

content 412 Ардчилсан намд тээвэ

content 412 Ардчилсан намд тээвэ

content 412 Ардчилсан намд тээвэ

content 412 Ардчилсан намд тээвэ

content 412 Ардчилсан намд тээвэ

content 412 Ардчилсан намд тээвэ

content 412 Ардчилсан намд тээвэ

content 412 Ардчилсан намд тээвэ

content 412 Ардчилсан намд тээвэ

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.