Ерөнхийлөгчийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг дэмжээгүй гишүүд

Ерөнхийлөгчийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг дэмжээгүй гишүүд

Өчигдөр /2026.04.08/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Байнгын хороог даргалсан Ж.Батжаргал, уг хуулийг дэмжээд илүү боловсронгуй болгох байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэдгээр санал хураахад байнгын хорооны гишүүдийн 66.7 хувь нь дэмжив. Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Э.Болормаа Ж.Баярмаа Ч.Лодойсамбуу Г.Уянгахишиг нар дэмжээгүй санал өгчээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.