Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан өнөөдөр 10:00 цагт болно

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан өнөөдөр 10:00 цагт болно

Тэрээр өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадамд 512 бөхөөс үзүүрлэж, гарди цол хүртсэн ч допингийн шинжилгээнд бүдэрсний улмаас цолоо хураалгаж, барилдах эрхээ гурван жилээр хасуулаад байгаа юм.

Үндэсний допингийн эсрэг байгууллагаас түүний шинжилгээнээс илэрсэн бодисыг “бүх цаг үед хориотой ангилалд хамаарах бодис” хэмээн мэдээлсэн.

Харин Н.Өсөхбаяр энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, Монголын олон улсын болон Үндэсний спортын арбитрын дэргэдэх Допингийн давж заалдах комисст хандсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар уг маргааныг эцэслэн хэлэлцэхээр болжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.