Ерөнхийлөгчийн ажлын хэсгийнхэнд “Боловсролтой хулигаан” зан давамгайлж зангараг, жудаг дутагдав
Ерөнхийлөгчийн ажлын хэсгийнхэн төрийн ордонд асаж, шатаж явна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах” хуулийн төслийг атгачихсан уруу буруу харсан гишүүдийг загнаж зандарч, сүүлдээ бүр үндсэн асуудлаасаа хальж парламентын гишүүдийг хувийн байдлаар нь доромжилох хүртлээ доошоо орлоо.
Тус хуулийн төслийг өнгөрсөн Мягмар гарагт /2026.04.08/ Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар ширүүхэн ам муруйсан юм.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс өнөөдөр парламентын засаглалтай юу, Ерөнхийлөгчийн засаглалтай юу. Ерөнхийлөгч парламентад ажлаа тайлагнадаг уу, парламентад Ерөнхийлөгч хичээл заадаг уу. Энэ асуудал дээр сүүлийн 30 жил хэрэлдлээ. УИХ-ын гишүүд хэнээс хамааралтай биш хараат бусаар санал өгөх эрхэд халдаж байгаа ноцтой үйлдэл болж байна. Судлаачид аа! та нар мөнгө өгсөн хүний төлөө л ярьдаг. Өмнө нь Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг алчхаад одоо У.Хүрэлсүх ерөнхийлөгчийг алах гээд хоёр нүүр гаргаж битгий худал яриад суугаад бай. УИХ-ын даргаа энэ хуулиа яаралтай татаж авах хэрэгтэй” гэхэд
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр: “Л.Оюун-Эрдэнэ гишүүн та гэнэт сэрсэн юм шиг парламентын дархлаа гэж ярих эрхгүй. Парламентын дархлаа гэж ярих ёс зүйгүй хүн” хэмээн нүд цавчихгүй зандрав.
Гэтэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар “УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах” хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Э.Жаргалан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар бас л ам муруйж багш шавийн тангараг тасрав.
А.Бямбажаргал түүнийг “МУИС-д суралцаж байхдаа хичээлдээ суудаггүй, дүнгээ гуйж тавиулж байсан” хэмээн олон нийтийн өмнө хувийн байдлаар нь доромжилсон нь дэндүү арга ядсан харагдана.
Угтаа бол УИХ-ын гишүүн Э.Жаргалан оюутан байхдаа хичээлийнхээ дүнг гуйж тавиулдаг байсан уу, гуядаж авдаг байсан уу гэдэг өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудалд огт хамаагүй. Тэр бол хувь хүний асуудал, цаашлаад хүний хувийн нууц гэж ч хэлж болохоор. Харамсалтай нь, түүний оюутнуудаа загнаж, зандардаг багш хүний дектатур нэвшсэн “боловсролтой хулгиан” зан нь Ерөнхийлөгчийг төдийгүй энэ инцститудыг муухай харагдууллаа.
Үнэндээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бол угаас төрсөн харизмтай хүн. Тэр ах хүний зангараг гаргаж намын гишүүдээ загнаж, зандардаг. Тийм байлаа гээд төрийн алба хааж байгаа хүмүүс түүнийг дуурайж, төрийн хүний зангараггүй, соёлгүй байдал гаргаж байгаа нь ичгүүртэй.
Ажлын хэсгийнхэн ингэж улайран дайрах нь улс төр халсан энэ үед УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах энэ хууль үнэхээр “улс төрчдийг намнах хууль уу” гэх хардлага төрүүлж болохоор. Тиймээс энэ цаг үед эргэн харах цаг болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.