Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийн санал хураалтыг энэ Пүрэв гарагт хийнэ
УИХ-ын чуулганаар өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн. Гэвч санал хураалтын мөчид УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин хүсэлт гаргасан тул УИХ-ын дарга С.Бямбацогт ажлын нэг хоногийн завсарлага өглөө. Ингэснээр дээрх санал хураалтыг ирэх долоо хоногийн пүрэв гарагийн чуулганы хуралдаан хүртэл хойшлуулах нөхцөл байдал бүрдсэн юм.
Ингэхдээ Ардчилсан намын бүлгээс ирцийн асуудлыг хөндөхөөс гадна хуулийн төсөлтэй сайтар танилцаж, бүлэг дотроо хэлэлцэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн байдаг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.