Хотын дарга Х.Нямбаатарын “хорсол”

Хотын дарга Х.Нямбаатарын “хорсол”

Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан Туулын хурдны замын төсөл зогсож гомдож туньсан Хотын дарга удалгүй нөөцийн махны үнийг нэмэгдүүлж “хорслоо” тайлав.

Угтаа бол Засгийн газар махны үнийг тогтворжуулж, нөөцийн махны борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх чиглэл өгсөн. Гэтэл хотын дарга Х.Нямбаатар эсэргээр нь нөөцийн махны үнийг нэмлээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн нөөцийн махны жижиглэнгийн үнэ нэмэгдэж үхрийн мах 15000 төгрөгөөс 18000 төгрөг, хонины мах 13000 төгрөгөөс 15000 төгрөг болоод байна.

Түүнчлэн мжижиглэн худалдах бөгөөд өргөтгөсөн худалдаа зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэв. Нөөцийн махыг 600 орчим цэгээр худалдах бөгөөд өнөөдрөөс сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхлэх аж. Мөн өмнө нь борлуулсан нөөцийн махны хэмжээг тооцож, хонины маханд килограмм тутамд нь 1500 төгрөг, үхрийн маханд 2000 төгрөгний зөрүү нэмж олгохоор хотын дарга Х.Нямбаатар шийдвэрлэлээ.

Монголчууд 50 сая малтай. Гэтэл махны үнэ тэнгэрт хадаж монголчууд махаа хагас кг-аар хэмжиж авах дээрээ тулж буй. Талхыг таллаж авлаа гэдэг шиг мөд удахгүй махаа граммаар авах горимд шилжих нь тодорхой болж байна.

Ийнхүү өдөр тутмын хэрэглээний гол зүйл болох мах мөдхөн “тансаг” хэрэглээний жагсаалтад ороход ойрхон боллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.