Ажлын таван өдрийн нэг өдөр цахимаар ажиллах шийдвэр БАГШ, ЭМЧ НАРТ ХАМААРАХГҮЙ
Монгол Улсын Засгийн газраас Төрийн албан хаагчдыг ажлын таван өдрийн нэг өдөр зайнаас буюу цахимаар ажиллуулахаар боллоо. Ингэснээр эдийн засаг болон нийгмийн олон талт ач холбогдолтой бөгөөд асар их зардал хэмнэнэ гэж онцолж буй.
Гэхдээ эндээс нэг асуулт иргэдийн анхаарлыг татаж байгаа юм. Энэхүү шийдвэрт багш, эмч нар хамаарах эсэх нь эргэлзээтэй байна. Хэрэв багш нар ажлын таван өдрийн нэг өдөр зайнаас ажиллахаар болбол сурагчид ч мөн ялгаагүй гэрээсээ хичээллэх нөхцөл байдал үүснэ. Харин эмч нарын хувьд нэг өдөр зайнаас ажиллавал эмнэлэгийн салбарын нэг өдрийн эмчилгээ, үйлчилгээ зогсонги байдалд орох уу? гэх асуултууд иргэдийн дунд өрнөв.
Энэ талаар холбодох албанаас тодруулахад, “Боловсрол, Эрүүл мэндийн салбар нь Төрийн Захиргааны албаны байгууллагад хамаардаг учир төрийн албан хаагчдын ажлын таван өдрийн нэг өдөр цахимаар ажиллах шийдвэр багш, эмч нарт хамаарахгүй” хэмээв.
Харин Нийслэлийн төрийн захиргааны байгууллагын ажилтнуудад энэ шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ, “Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу бэлтгэл ажлаа хангаж байна. Нийслэлийн төрийн захиргааны байгууллагын ажилтнууд дөрвөн өдөр яг ажлын байранд ажиллаж, нэг өдөр онлайн горимоор ажиллана. Энэ бол нэгдүгээрт Ойрх Дорнодод үүсээд буй хямралтай холбоотой эрчим хүч, шатахуунтай холбоотой эрсдлийг бууруулах зорилгоор гаргасан шийдвэр. Үүнийг ирэх долоо хоногоос хэрэгжүүлнэ” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.