УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд тавьсан хилийн хоригийг хэвээр нь үлдээжээ

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд тавьсан хилийн хоригийг хэвээр нь үлдээжээ

УИХ-ын гишүүн, яллагдагч Д.Амарбаясгалан болон түүний өмгөөлөгч нар яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хянан хэлэлцжээ. Улмаар хүсэлтийг хангахаас татгалзаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор УИХ-ын гишүүн, яллагдагч Д.Амарбаясгаланд авсан Монгол Улсын хилээр гарахыг болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.