Түлхүүрийн нүхээр: УИХ-аас "хөөгдөх" дөхсөн Дав.Цогтбаатар Ерөнхийлөгчтэй “ял наймаалцсан” гэв үү

Түлхүүрийн нүхээр: УИХ-аас "хөөгдөх" дөхсөн Дав.Цогтбаатар Ерөнхийлөгчтэй “ял наймаалцсан” гэв үү

Ерөнхийлөгчийн хуулийн төслийг дэмжих, дэмжихгүй” дундын байр суурьтай байсан УИХ-ын гишүүдийг өчигдөр Ерөнхийлөгч дуудан уулзаж, шахсан гэх яриа төрийн ордноор нэг тэнүүчилж явна. Тэдний нэгд УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар багтаж байгаа талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара онцоллоо. Түүнийг Ерөнхийлөгчтэй ял наймаалцаж” кнопоо худалдсан гэв.

Учир нь Дав.Цогтбаатар нь шүүхээс ял сонсож, парламентаас хөөгдөх дээрээ тулсан гишүүдийн нэг. Тодруулбал, Хөгжлийн банкны зээлийн хэлтсийн дарга байхдаа бусдад давуу эрх олгосон хэргээр шүүхээс ял сонсож, УИХ-ын гишүүний бүрэн эрх нь одоо ч дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа. 

Намтраас нь харвал Дав.Цогтбаатар нь 2016-2020 онд Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн даргаар ажиллаж байж. Энэ хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон нь нотлогдсон. Хэргийг нь шүүх дэнсэлж нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон байдаг.

Улмаар 2025-05-17-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Хөгжлийн банкны хэргээр ял сонссон шүүгдэгч нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, Дээд шүүхийн тогтоолд гүйцэтгэх хуудас бичиж, ял шийтгэгдсэн хүмүүсийг ялыг эдлүүлэхийг зөвшөөрч байгаа талаарх албан бичгийг ШШГЕГ-т хүргүүлсэн.

Гэсэн ч Дав.Цогтбаатар "Надад 20 сая төгрөг төлөх шүүхийн тогтоол ирээгүй" гэж мэлзсээр өнөөдрийг хүрсэн.

Тийм ч учраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй тохиролцож түүний хуулийн төсөлд дэмжих санал дарсан үгүй нь анхаарал татаж байна.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.