Багш нар хоёр цалинтай болсноос хойш цалингийн зээл авч чадахаа больжээ

Багш нар хоёр цалинтай болсноос хойш  цалингийн зээл авч чадахаа больжээ

Багш нарын цалинг 50 хувь нэмсэн гэж байгаа боловч бодит байдал дээр 20 хувиар нэмэгдсэн байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан онцоллоо.

Тодруулбал багш нар шинэ ба хуучин гэсэн хоёр төрлийн цалинтай болсон бөгөөд нэмэгдэл цалинг хуучин цалингаас тооцож байгаа юм.

Энэ асуудалд салбарын сайд мэдээлэл өгөхдөө, “Боловсролын сайдын багц нь 5.3 их наяд төгрөг. Үүний 3.2 их наяд төгрөг нь багш нарын цалинд зориулагддаг. Багш нарын цалинг нэмэхээс өмнө буюу түрүү жилийн гүйцэтгэлээр багш нарын цалингийн сан 2.3 их наяд төгрөг байсан. Одоо бол 3.2 их наяд төгрөг болсон. Хэрэв багш нарын цалинг 50 хувиар нэмнэ гэвэл цалингийн сан нь мөн 50 хувиар нэмэгдэх ёстой. Цалингийн санг багадаа 1.3 их наяд төгрөгөөр нэмэх ёстой болох учраас төсвөө оруулж ир гэж би Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүний хувиар хэлж байсан. Гэтэл 618 тэрбум төгрөгөөр нэмнэ гээд тооцооллоо буруу оруулж ирсэн

Одоо 1.1 их наяд төгрөгийн цалингийн зөрүү гарчихсан.  Би үхэхээр чи үх гэдэг шиг Цагаан сарын өмнөх цалингуудад 4, 5 дугаар сарынхыгаа татаад тавьчихсан байна. Ийм байж болохгүй. Нийгмийн даатгалын шимтгэлээ байгууллагууд төлж чадахгүй байгаагаас жирэмсний амралтаа авах гэж байгаа багш нар декритээ авч чадахгүй, эмнэлэгт хэвтсэн багш листийн мөнгөө авч чадахгүй, энэ жил тэтгэвэрт гарах багш нар хуучин цалингаас тэтгэврээ тогтоолгох уу, шинээсээ юу гэх мэтчилэн ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн. Одоо төсвийн тодотголоос өөр шийдэл байхгүй” гэжээ.

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.