УИХ-ын гишүүн Б.Батбаатар намын дотоод зөрчлийн улмаас Р.Батболдыг бүх байнгын хорооноос хасуулах хүсэлтийг УИХ-ын даргад тавьсан ч хүлээж авсангүй
Ийнхүү хоёр даргатай болсон тус нам тамга тэмдгээ булаацалдсаар өнөөдрийг хүрч байна. Энэ асуудал даамжирсаар УИХ-ын гишүүн Б.Батбаатар намын гишүүн Р.Батболдыг бүх байнгын хорооноос хасуулах хүсэлтийг өнөөдөр /2026.04.17/ УИХ-ын даргад тавьжээ. Гэвч УИХ-ын дарга С.Бямбацогт уг хүсэлтийг хүлээж аваагүй аж.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара “Р.Батболд МАН-ынханд худалдагдсан” хэмээн хүчтэй шүүмжилж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.