Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Т.Ням-Очир яригдаж байна
Есөн сарын настай Г.Занданшатарын Засгийн газар огцорч Н.Учрал Ерөнхий сайд болсноор өмнөх Засгийн газрын бүтцэд 8 сайд шинээр, давхардсан тоогоор 11 яамны сайд өөрчлөгдсөн. Тэдний нэг нь Боловсролын сайд П.Наранбаяр огцорч оронд нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тус яамны сайдаар томилогдоод байгаа. Түүний тухайд Л.Оюун-Эрдэнийн кабинетэд Боловсролын сайдаар 3 жил ажилласан туршлагатай учраас салбар нь ч таатай хүлээж авсны зэрэгцээ багш нарын цалингийн нэмэгдэл зэрэг шийдлээ хүлээсэн олон асуудлыг шийднэ гэдэг өндөр хүлээлттэй байгаа.
Өмнөх сайд П.Наранбаярын тухайд ХҮН-ын гишүүн. Л.Энх-Амгалан сайд МАН-ын гишүүн учраас үүнийг дагаад Төрийн нарийн бичгийн даргаас авахуулаад хэвлэлийн төлөөлөгч хүртэл томилгоо хийгдэх нь тодорхой.
Т.Ням-Очирын тухайд Химийн багш мэргэжилтэй бөгөөд
- 2002-2003 онд Ховд аймгийн 10 жилийн 3 дугаар дунд сургуульд Химийн багш,
- 2003-2004 онд Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Бодлогын хэлтсийн залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн - 2005-2008 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн,
- 2008-2011 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн,
- 2011-2012 онд Нийслэлийн Боловсролын газарт Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дарга, газрын дарга,
- 2012-2017 онд Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга,
- 2018 оноос Боловсрол, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
- 2022 оноос Боловсролын ерөнхий газрын даргаар өнөөдрийг хүртэл ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагч.Товчхондоо боловсролын салбарт мерит зарчмаар дэвшин ажиллаж буй цэвэр мэргэжлийн хүн аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.