Тодруулга: “OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг: Би хэнийг ч залилж, луйвардаагүй, бүх баримт нь байгаа
“OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг нь бусдыг гадаадад сургах нэрийдлээр залилж их хэмжээний хохирол учруулсан төдийгүй рецедив гэмт хэрэгтнүүдээр дарамтлуулсан гэх мэдээлэл сүүлийн үед олны анхаарлыг татаад буй. Мөн түүнийг Олон улсад интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл бий.
Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст иргэн О.Оюунцэцэг дээр үүссэн хэд хэдэн иргэний гомдлын дагуу шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа нь үнэн" гэсэн юм.
Болсон явдал Австрали улс руу оюутан зуучлагч О.Оюунцэцэг нь сургууль бариулсан компанийнхаа захирлыг луйвардаж, рецедив гэмт хэрэгтнүүдээр дарамтлуулсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр урьдчилсан байдлаар 9 иргэн тэрбум гаруй төгрөг болон цаг хугацаагаараа хохироод байгаа аж. Нэг иргэн 10 гаруй сая төгрөгөөр хохирсон байна. Хохирогчид түүнийг гэрээ хийх нэрээр халхавчлан бусдыг залилсан хэмээн үзэж байгаа.
Харин хуулийн байгууллагаас гэрээ хийсэн учраас залилангийн гэмт хэрэг биш, иргэний хэргийн шүүхэд ханд гэсэн тайлбарыг өгсөн байна.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.