ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбат нь албан тушаалаа ашиглан авга дүүгээ Харвардын их сургуульд явуулсан нь тогтоогджээ

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбат нь албан тушаалаа ашиглан авга дүүгээ Харвардын их сургуульд явуулсан нь тогтоогджээ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбатыг АТГ-аас шалгаж байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Д.Очирбатад хариуцлага тооцуулах албан бичиг өгчээ. Учир нь иргэд, байгууллагаас гаргасан нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдлыг АТГ-ын дээрх хэлтсийнхэн шалгаж түүний хууль бус давуу байдал олгосон үйлдлийг тогтоосон аж.

Энэ нь Авлигын эсрэг хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх зэрэг заалт зөрчсөн аж.

 Ийнхүү АТГ-ын албан бичгийг үндэслэн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Очирбат нь энэ салбарт бугласан “шүдний өвчнүүдийн” нэг байсан талаарх сэдэв хөндөгдөөд буй. Тэгэх тусмаа түүний томилгоо ЭМДС-гийн дарга Л.Бямбасүрэн авилга, албан тушаалын хэргээр ял авсан явдалтай зэрэгцсэнийг ч хэлэх үү, тус яамны ихэнх төсөл, тендерийг давуу эрхтэйгээр авдаг G7 /Их долоогийн бүлэглэл/ бүлэглэлийн толгойлогч байсан гэх яриа хэсэг хүчээ аваад намжаад буй. Зарим нь Т.Очирбатыг зүгээр халаад явуулах биш, салбарт олон жил ажиллахдаа ямар бантан хутгаж, төсөл тендер авсныг нь шалгах ёстой гэх өнцөг ч хүчтэй яригдаж байсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.