Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1,500,000 төгрөг болгохыг шаардаж өлсгөлөн зарлана гэв
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас ахмад настнууд тэтгэврийн нэмэгдэл шаардан өлсгөлөн зарлах талаар мэдээлэл өгч байна.
УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Бүлгийн дарга нарт сайдаар дамжуулж долоон бичиг хүргүүлсэн. Одоо хүртэл хариу байхгүй байна. Биднийг үл тоож байна. Ахмадууд их бухимдалтай байгаа учир анхааралдаа авна уу.
Ахмадуудын тэтгэврийг нэмэх шаардлага тавиад нэг жилийн хугацаа болох гэж байна. Бидний шаардлагыг биелүүлж, бидний гар дээр нэг сая 500 мянган төгрөгийн тэтгэвэр ирэх хүртэл тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно. Бидний амьдрал хүнд байна. Гэр хорооллын ахмадууд шуудай нүүрсээ авч чадахгүй байна” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.