Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд нь өөрөө төсөл гацааж эхэлбэл Монголд юу ч урагшлахгүй
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Туулын хурдны замын төслийг зогсоох болсонтой холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Үүнийг том агуулгаар дүгнэх нь зүйтэй. Би бол ихэвчлэн зарчмын байр суурь илэрхийлдэг. Энд хамтарсан болон хамтраагүй Засгийн газрын ялгаатай байдал гарч ирж байгаа юм. Учир нь эрх барьж байгаа нам нь илүү амжилттай юм шиг болчихоор сонгуульд нөлөөлнө гэж сөрөг хүчин нь түгшдэг. Ингээд нэг асуудал гарч ирдэг. Ийм байдлаар явсаар сүүлийн 15-20 жилийн хугацаанд төслүүдээ татан унагасан.
Харбины гэрээний асуудал ч мөн парламент бөөнөөрөө хэлэлцээд АН-ын сайд нар оролцоод хийсэн зүйл. Засгийн газар салчихаар дахиад л явахаа больчихлоо.
Өнгөрсөн хугацаанд Оюу толгойн төсөл явсан. Дараа нь улс төржсөн дан Засгийн газрууд байгуулагдаж байсан. Улс төр нь хөгжилтэй ч улс орны хувьд харамсалтай он жилүүд өнгөрсөн. Энэ алдааг ковидын үед маш сайн олж хараад холимог тогтолцоо руу орсон. Иймд намуудтай хамтраад улс төржилт багатайгаар асуудлуудыг хурдан шийдээд явъя л гэсэн юм.
Хамтрахаар бас шүүмжлээд байдаг. Хамтарвал эдийн засаг сайн, төслүүд явна. Гэхдээ шүүмжлэл гарна. Хамтрахгүй байхаар хоорондоо хэрэлдээд хамаг юмаа татна.
Ерөнхий сайд Н.Учралын танхимд би байгаагүй учир байр суурийг нь сонсоогүй. Гуйвуулсан байж магадгүй. Хууль хяналтын байгууллага эцэслээд эргэлзээгээ тайлаад цааш нь энэ төслийг явуул гэсэн өнцгөөс ярьсан болов уу гэж бодож байна. Тэрнээс биш улс төрчид, өөр санаа зорилготой иргэний нийгмийн байгууллагууд төсөл гацаахыг бол ойлгоно. Харин Ерөнхий сайд өөрөө төслөө гацааж эхэлбэл Монгол Улсад юу ч урагшлахгүй.
Ерөнхий сайд өөрөө байнга нүдүүлсэн гал дундуур явж юмнуудаа урагшлуулдаг түүхтэй. Гай гавьяа хоёроо өөрөө түүхээр үнэлүүлдэг ийм л ажил. Иймд зоригтой байгаарай гэж хэлмээр байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.