Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс мөнгө татаж хонхны баяр тэмдэглэсэн сургуулиудад хариуцлага тооцно
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн баярын талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, “Засгийн газраас надад салбар дээр байгаа асуудлаа цэгцлэх үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд хонхны баяр гэж эцэг эхчүүдээс мөнгө хураадаг, ангид засвар хийнэ, багш нарын баяр гэж мөнгө хураадаг байдлыг болих хэрэгтэй. Хонхны баяр байна гэхдээ эрдмийн баяр байх ёстой. Бид бас багадаа хонхны баяр тэмдэглэдэг байсан гэхдээ одоогийнх шиг 500,000 төгрөг цуглуулаад автобус хөлөглөөд Тэрэлж явдаг ийм байдлаар эхчүүдэд дарамт байж болохгүй. Тиймээс эцэг эхчүүдээс мөнгө татаж хонхны баяр тэмдэглэсэн сургуулиудад хариуцлага тооцно” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.