Н.Учралын итгэлт баруун гар М.Говьсайхан Нийслэлийн МАН-ын хороог тэргүүлнэ

Н.Учралын итгэлт баруун гар М.Говьсайхан Нийслэлийн МАН-ын хороог тэргүүлнэ

Эмх замбараагүй хэрүүлчдийн диваажин олигтой ширхэг улстөрч байхгүй гэж адлуулдаг СХД-т одоогийн Ерөнхий сайд Н.Учрал очсон нь торгуулийн суман байсан. Түүнтэй хамт цэмбэгэр залуус тоос шороон дунд ороод явчихсан. Тэдний ялалт угаасаа ойлгомжтой байсан бөгөөд түүхэндээ МАН ялж байгаагүй Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо дараагийн босго байлаа.

content 4205 dea3df301802401b8d3e

Н.Учрал М.Говьсайхан тэргүүтэй залуус яралзтал ялж гарч ирэн Н.Учрал суудлаа М.Говьсайхандаа үлдээсэн. НОСК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Говьсайхан ар гэр авгай хүүхний асуудалгүй Н.Учрал шигээ цэмбэгэр яваа. Зарим талаар сошиал хөтлөлт имиж нь нэг хэвэнд цутгасан мэт ижилхэн байдгийг эс тооцвол нямбай хариуцлагатай гэж одоогийн шатанд намын нөхөд дундаа үнэлэгддэг юм билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн залуус Хүүкийн хөвгүүд гэдэг шиг Н.Учралын хөвгүүд ар араасаа байр сууриа олж байна.

content 4205 bcb962d2845c1a1c3cfb

content 4205 DSC00308 scaled

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.