“Барилга экспо” 39 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Барилга экспо” 39 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

39 дэх удаагийн “Барилга экспо” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн яармаг нь Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Ирээдүйн инновац, технологийн дэвшлийг тодорхойлох чухал ач холбогдолтой үзэсгэлэнд 20 гаруй орны барилгын салбарын төлөөлөл 400 орчим байгууллага оролцож байна.

Үзэсгэлэнг нээж ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан хэлсэн үгэндээ “Барилгын салбарын асуудал нь улсын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад шууд нөлөөлөл үзүүлдэг тул, салбарын сайдын хувьд та бүхний гаргасан аливаа зөв зүйтэй, санал санаачилгыг улсын хөгжлийн бодлогод тусгаж, хэрэгжилтийг хангаж, бүх талаар дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлье” гэв.

“Барилга экспо” олон улсын үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдах юм

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.