Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

Туул голоо аврах уу, болих уу гэдэг тулаан өндрөө авч хотын 2 даргыг тулааны рингэн дээр гаргаж ирэв. Улаан булангаас хотын дарга Х.Нямбаатар, цэнхэр булангаас НИТХ-ын дарга А.Баяр нар гарч ирэн Х.Нямбаатар дарга “НИТХ-ыг хуралдуул, Туулын хурдны зам төслийг хамгаал, НИТХ-ын төлөөлөгчид үгээ хэлж өмгөөл" хэмээн шахаж эхэлсэн бол харин НИТХ-ын А.Баяр “НИТХ бол иргэдийн байгууллага болохоос дарга өмөөрдөг газар биш.

Өнөөдөр 10:00 цагт товлосон НИТХ-ын Ээлжит VII хуралдааныг хойшлуулна” гэв. Ийн Туулын Хурдын зам төсөл нийгэм олон нийтээс авахуулаад эрх баригч нам эцэс сүүлдээ нийслэлийн 2 удирдлагыг хүртэл хоёр талцуулаад байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.